Харин намуудын хоорондын Зөвшилцлийн ажлын хэсгийн хурлын үр дүнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болон Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх гэх хоёр саналыг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах боломжтой гэж ойлголцолд хүрсэн юм. Ингэхдээ сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлнэ гэдэгт санал нэгдээд байгаа юм.
Байнгын хорооны хурлын эхэнд АН-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналаар уг хоёр саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Ийнхүү АН-ын зөвлөлөөс тавьсан “Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах” саналыг Үндсэн хуульд тусгахаар байнгын хороо дэмжиж байгаа нь энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.