
НҮБ-ын Хүүхдийн сангаас (Юнисеф) гаргасан тайланд 2018 онд тав хүртэлх насны 800 гаруй мянган хүүхэд уушигны хатгалгаагаар нас барсан гэж дурджээ.
Уушгины хатгалгаагаар өдөр бүр 2200 орчим таваас доош насны хүүхэд нас бардаг гэж тэмдэглэжээ.
Хамгийн ноцтой нөхцөл байдал Нигерид бий болсон бөгөөд өнгөрсөн онд 162 мянган хүүхэд энэ өвчний улмаас амиа алджээ. Энэтхэгт 127 мянга, Пакистанд 58 мянга, Ардчилсан Конго улсад 40 мянга, Этиопид 32 мянган хүүхэд амь үрэгджээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Хенриетта Форын хэлснээр олон сая хүний амийг аврахын тулд уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд дэлхийн хамтын нийгэмлэг илүү хариуцлагатай хандах боломжтой аж.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дархлаа сул, хоол хүнсгүй, бохирдсон орчинд амьдардаг хүүхдүүд голчлон өвчинд нэрвэгддэг байна.
Гэсэн хэдий ч уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, антибиотик эмчилгээ хийх боломжтой билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.