
“Барселона”-гийн довтлогч Лионель Месси 2020/21 оны улирал эхлэх хүртэл клубтэй байгуулсан гэрээгээ сунгахгүй гэж Marca мэдээлэв.
Гэрээний хугацаа 2020/21 оны улирал дуустал тооцогдох ба хугацаа дуусахаас өмнө Месси Каталаны клубээс гарах төлөвлөгөөгүй байгаа тухай мэдээлжээ. Гэхдээ тэрээр энэ улирал дууссаны дараа даруй гэрээний хугацааг сунгах талаар ярилцахад бэлэн биш байгаа гэнэ.
Аргентин довтлогч ямар бие бялдартай байх, хамгийн өндөр түвшинд үргэлжлүүлэн тоглож чадах эсэхээ хянахыг хүсч байна. Месси бүх тэмцээнд ялалт байгуулахын төлөө тэмцэх багийн төлөө тоглохыг хүсч байгаа тул клуб нь ямар байр суурь эзлэхээс хамааран шийдвэрээ гаргах ажээ.
Испаний аварга шалгаруулах тэмцээний одоогийн улиралд Месси 7 тоглолтод оролцож 8 гоол оруулан 4 гоолын дамжуулалт өгчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Info here to that Topic: gereg.mn/news/35995 […]