• Лавров Оросыг АНУ-ын сонгуульд бэлдэх талаар: Бид асуудлыг шийднэ, санаа зовох хэрэггүй

    Парисын Энхтайвны форум дээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос 2020 оны 11-р сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “Орос улс хэрхэн бэлтгэж байгаа талаар” асуужээ. Үүнд ноён Лавров хошигнолоор хариулсан аж.

    “Бид асуудлыг шийднэ. Санаа зоволтгүй” гэж Оросын Гадаад хэргийн сайд инээн (РИА Новости иш татсан) хэлжээ.

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11-р сарын 3-нд болно. АНУ-ын Хууль зүйн яамны газрын дарга Уильям Барр, Пентагоны дарга Марк Эспер нар болон Дотоодын аюулгүй байдлын сайд Кевин Макалинан, Тагнуулын үндэсний газрын дарга Жозеф Магуайр, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй нар Орос, Иран, Хятад улсууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг хичээнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

    Сануулахад, 2017 оны 5-р сард АНУ-ын 2016 оны сонгуульд “Оросын оролцоо” гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж эхэлсэн бөгөөд хэргийг тусгай прокурор Роберт Мюллер хянаж байсан юм. 2019 оны 3-р сард мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр Оросын төлөөлөгчид АНУ-ын сонгуульд оролцох гэсэн олон оролдлого хийсэн гэж мэдэгдсэн боловч нотлох баримт хангалтгүй байсан тул Дональд Трамп, Оросын хооронд хуйвалдаан байсныг зарлах боломжгүй болсон байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ