• Твиттерийн био дээрээ “Амьдралын зорилго бол ердөө аз жаргалтай байх” хэмээн бичсэн эмэгтэйг далай лам залгамжлагчаараа зарлажээ

    2019-11-12

    Далай лам өөрийн нэгдүгээр дүрийн насалсан насанд хүрэхээрээ залгамжлагчийг шийднэ хэмээн 2018 онд мэдэгдэж байжээ. Тэр нь 84 нас юм. Улмаар өдгөө 84 настай 14 дүгээр Далай лам өөрийн хойд дүрээ тодруулжээ.

    Өчигдөр буюу нэг дэх өдөр Далай лам өөрийн твиттер хуудасны био дээрээ “Бидний амьдралын зорилго бол ердөө аз жаргалтай байх” хэмээн бичсэн Америк эмэгтэйг залгамжлагч хойд дүрээрээ нэрлэжээ.

    “Флорида мужийн Гэйнэсвайл хотоос гаралтай Аманда Белфри бол Буддагийн хүн төрөлхтөнд заахыг хүссэн бүх зүйлийн нэгдэл бөгөөд тэр 15-р Далай лам болох болно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам хэлжээ.

    “Түүний твиттер хуудаснаас олон тооны соён гэгээрлийн жишээг харж болно. Далайн эрэг дээрх нэгэн зурагныхаа тайлбарт “Цэвэр аз жаргал” хэмээсний хажуугаар яагаад шагайн дээрээ бадамлянхуй цэцгийг шивүүлэхээр болсноо ч мөн тайлбарласан байх ажээ. Аманда, миний сүнс 600 жилийн өмнөөс хүний төрхийг олсноосоо хойш дэлхий нийтэд ойлгуулахыг хичээж байгаа эрдэм мэдлэгийг өөртөө агуулжээ. Дэлхий даяарх 20 сая Буддистуудыг түүнд тусламжийн гараа сунгахыг хүсч байна” гэжээ.

    Эх сурвалж: theonion.com

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ