
Он гармагц иргэн бидний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувьд хүрч нэмэгдэнэ. Click To Tweet Шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийг 2017 онд хуульчилсан байдаг. 2016 оны сүүлээр улсын эдийн засаг туйлдаа хүрсэнтэй холбоотойгоор манай улс 2017 онд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байв. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх үндэслэл болсон билээ. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь буюу нийтдээ 5 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан.
Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл /ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлсөн
-Энэ оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлсөн
-2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөхөөр болж байгаа юм.
Олон нийт ирэх онд төлж эхлэх 26 хувийг эсэргүүцэж байгаатай холбоотойгоор гишүүдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан бууруулах боломж байгаа эсэхийг хөндөж эхлээд байна. Click To TweetClick To TweetСангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдээллээр, Нийгмийн даатгалын шимтгэл улсын төсвийн орлогод ордоггүй. Гэтэл өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ажээ.
Тиймээс гишүүд улс орны эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах талаар судлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна Click To Tweet.
Энгийнээр тайлбарлахад,нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд 2 хувиар нэмэгдсэнээр ажилтан, ажил олгогчийн төлөх татварын хэмжээ 26 хувь болохоос гадна хүн амын орлогын албан татварт ойролцоогоор 8 хувийг төлнө гээд тооцвол авах ёстой цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлнө гэсэн үг.Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай иргэн 35 хувь буюу 350 мянган төгрөгийг шимтгэлд суутгуулна гэсэн үг юм. Click To Tweet
Хэрэв 26 хувиар төлбөл, шимтгэл нь зөвхөн Тэтгэврийн даатгалын санд нэмж хуримтлагдах ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More on that Topic: gereg.mn/news/35913 […]