• Д.Оюунхорол:Баруун таван аймгийн иргэд зорчдог Солонготын даваа орчмыг гар утас, интернетийн сүлжээнд холбох шаардлагатай

    Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, үг хэлэв.

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ үеэр, сумдыг интернеттэй холбох ажил ирэх оны төтсөвт суусан байгаа. Үүнтэй холбоотойгоор надад нэг санал байна. Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийг  үүрэн телефоны сүлжээтэй болгох,   интернетэд холбох зайлшгүй шаардлагатай байна. Энэ баг нь Солонготын давааг  даваад байдаг. Солонготын даваа их өндөр учир өвөл замын нөхцөл байдал маш хүнд болдог. Баруун таван аймгийн иргэд зорчдог гол зам. Өвөл цас их орсноос болж осол аваар их гардаг.  Гар утасны сүлжээ байдаггүй учир эмнэлгийн тусламж авах, бусад холбогдох байгууллагад дуудлага өгч чаддаггүй. Тиймээс  Цэцүүх багт гар утас, интернетийн сүлжээ оруулах зайлшгүй шаардлагатай” хэмээв.  Түүний саналыг байнгын хорооноос  гарах тогтоолын  төсөлд тусгахаар болсон.

    Ирэх оны төсөвт сумдыг интернет, үүрэн телефоны сүлжээ дамжуулах ажлыг суулгасан. Тухайлбал, Увс, Ховд зэрэгт аймагт үүрэн телефоны сүлжээ дамжуулах станц байгуулах ажилд 170 сая, Увс аймгийн Тэс сум, Хар-Үзүүр, Таван Улиас багт харилцаа холбооны дахин дамжуулах станц барих төсөвт өртөг 400 сая төгрөгийг  тус тус суулгажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ