Үндэсний фронтын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан талаараа мэдээллээ. Монголын үндэсний фронт хөдөлгөөний тэргүүн генерал Б.Баярмагнай ар гэрийн шалтгаанаар тэмцлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр цаашид фронтын тэргүүнээр ажиллахгүй хэмээн тамга тэмдгийг нь хүлээлгэн өгчээ.
Мөн хошууч генерал З.Болдбаатар үндэсний фронтын үйл ажиллагаанаас татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Үндэсний фронтын удирдах зөвлөл генералуудын мэдэгдлийг үндэсний фронтынхон цочирдон хүлээж авснаа мэдээллийн эхэнд хэллээ.
“Фронт байгуулагдахад 11 хүн хэзээ ч ухрахгүй гэсэн андгай тангараг өргөсөн. Гэтэл хоёр генерал нь шууд гарчихлаа. Ингэж гутаан доромжилж болох уу. Тиймээс хуралдаж, шийдвэр гаргасан. Ингэхдээ Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг Монголын үндэсний фронтын удирдах зөвлөлөөс хөөсөн. Тэд нарт Монголын төрд орох нүүр байхгүй. Монголчууд урвагч нарт дургүй. Энэ хэдэн хүнийг хаяад явж болохгүй” гэдгийг фронтын удирдах зөвлөлийн гишүүн Мөнхбат мэдэгдлээ.
Генералуудаа хөөсөн фронт дараагийн тэргүүнээрээ олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгожээ. Шинэ тэргүүн Ш.Гантулга үндэсний фронт хагарч, задраагүй гэлээ.
Тэрбээр “Аймхай хулчгар амьтад нь зугтааж, үнэнч шударга зоригтой хүмүүс нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдсэн гэж ойлго. Би Монголын ард түмний төлөөх тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлнэ. 11 дүгээр сарын 15-нд зарласан жагсаалыг хийх болно” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Info here to that Topic: gereg.mn/news/35900 […]