
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээс харахад энэ оны эхний улиралд үйлдвэрлэлийн 66 осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9 тохиолдол буюу 15,8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байх юм. Сарын өмнө иргэний нисэхийн салбарт хүний эрүүл мэнд, амь настай холбоотой ноцтой осол гарсан нь мөн л хөдөлмөрийн аюулгүй байдал, дүрэм журам мөрдөөгүйтэй холбоотой. Click To TweetТодруулбал, “ХҮННҮ ЭЙР” ХХК-ын газрын үйлчилгээний ажилтан 23 настай М нь хөдөлмөрийн гэрээнд заагаагүй, онгоц хучих ажил гүйцэтгэж байхдаа 4 орчим метрийн өндрөөс унаж, тархиндаа хүнд гэмтэл аван өнөөг хүртэл ухаан ороогүй байгаа юм. Өчигдөр хохирогчийн ар гэрийн төлөөлөл авга ах Д.Совд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн. Тэрээр, энэ үеэр өөрийнх нь дүү шиг хөдөлмөр аюулгүй байдал мөрдөөгүйн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэрийнхнийг нэгдэж, Өргөдлийн байнгын хороонд хандахыг хүссэн. Click To TweetУчир нь, дүүгийнхээ асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хандахад “нэг хүний асуудлыг авч хэлэлцэх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн байна. Тиймээс эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн ар гэрийнхнийг хамтрахыг хүслээ.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүн нас барсан гэх харамсалтай тоо баримт байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.