
Байгаль хамгаалагчид устаж үгүй болсон гэж таамаглаж байсан биеийн хэмжээгээр туулай шиг, буганы төрөл зүйлийн дүрсийг Вьетнамын зүүн хэсгээс түүхэндээ анх удаа гэрэл зурагнаа буулгажээ.
Вьетнамын хулгана буга хэмээх мөнгөлөг нуруутай тус төрөл зүйлийг хамгийн сүүлд 25 жилийн өмнө Вьетнам, Оросын хамтарсан судлаачдын баг ангаас үлдсэн сэг зэмийг олсноор, судалж эхэлжээ.
“Маш удаан хугацааны туршид, энэ төрөл зүйл зөвхөн бидний төсөөллийн нэг хэсэг мэт санагдаж байсан” хэмээн Вьетнамын биологич Ан Нгуэн хэлжээ. Мөн тэрээр “Энэ төрөл зүйл одоо ч байгаа гэдгийг мэдсэнээр бидний хийх хамгийн эхний алхам бол, тэдний ул мөрийг алдахгүй байж, цаашид хэрхэн устаж үгүй болохоос хамгаалах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй” гэжээ.
Дэлхийн зэрлэг ан амьтдаг хамгаалах сангаас “хамгийн их эрэн сурвалжлагдаж буй” 25 амьтны төрөл зүйлийг заасан байдаг бөгөөд үүнд Вьетнамын хулгана буга багтсан байдаг аж. Эрдэмтдийн зүгээс зэрлэг амьтдыг хууль бусаар хил давуулан худалдаж буй явдал нь Вьетнамын хулгана бугын тоо толгой цөөрхөд ихээр нөлөөлж байна гэж үзжээ.

Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Info here to that Topic: gereg.mn/news/35855 […]