
Жагсаал цуглаанд оролцож байсан нэгэн жагсагчийг цагдаагийн ажилтан буудсан хэрэг өчигдөр гарсны улмаас жагсагчдын уур хилэн сүүлийн таван сард байгаагүй дээд хэмжээндээ хүрчээ.
Цагдааг гал нээн, жагсагчийг буудсанаас хэдхэн цагийн дараа жагсагчид нэгэн иргэнийг амьдаар нь галдан шатаахыг оролджээ. Тухайлбал, үд дундын үед өөрсдийг нь шүүмжилсэн дунд орчим насны эрэгэй хүний бие дээр шатамхай шингэн асгаж, гал зуран галджээ. Сошиал сүлжээнд цацагдсан дүрс бичлэгээс харвал, хохирогч эрэгтэй жагсагчид руу “Та нар бүгд Хятад биш” хэмээн орилж байсан аж.
Өчигдрийн өглөөний 07:00 цагаас эхэлсэн жагсаал цуглаан нь хэд хэдэн байршил дахь метроны орц, гарцад саад учруулж, хөдөлгөөнийг зогсоосон юм. Улмаар жагсаал үргэлжилж, Хонгконгийн зүүн арал болох Сай Ван Ход 21 настай нэгэн тэмцэгч цээжиндээ буудуулсан юм.
Буудуулсан хүнийг цагдаагийн байгууллагаас амь нас эрсдэхээр хэмжээнд шархдаагүй гэж байгаа бол жагсагчдын шатаах гэж оролдсон эрэгтэйн бие тун хүнд байдалтай байгаа гэж Хонгконгийн эмнэлгийн захиргаанаас мэдээлжээ.
Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.