Зеленскийн “Ард түмний зарц” нам даргаа солив

Украины Радын дарга Дмитрий Разумков Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн “Ард түмний зарц” намын даргын албан тушаалаасаа огцорлоо гэж “Украины мэдээ” мэдээллээ. Энэхүү шийдвэрийг 11-р сарын 10-ны ням гарагт болсон намын их хурлаараа гаргажээ.

Дмитрий Разумковын оронд тус намыг Рад дахь “Ард түмний зарц” намын фракцын даргын орлогч Александр Корниенко гарч ирсэн гэж сонинд бичжээ. Шийдвэрийг санал нэгтэй гаргасан аж. Ноён Корниенко 2020 онд болох орон нутгийн сонгуульд намаа удирдаж орох ба намын үйл ажиллагааны тогтолцоог шинэчлэх юм байна.

“Бид шинэ технологийг ашиглан лидерүүдээ шалгаруулж авах ёстой. Ойрын ирээдүйд улс төрийн намуудын тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ажлыг бид санаачлан хийх болно” гэж Александр Корниенко хэлжээ.

Сануулахад, саяхан “Ард түмний зарц” фракцад авлигын дуулиан дэгджээ. Тус фракцын дарга Давид Арахамиа хэлэхдээ, тодорхой нөлөө бүхий бүлгүүдийн төлөөллүүд оффшор компаниудын ажлыг хүндрүүлж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг үнэлэх үйл явцыг тодорхой болгохын тулд хамтрагчдаа хахуульдах гэж оролдож байна гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ