• ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид хадгалж байсан 8  ААН-ийн нэрсийг зарлалаа

    Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан санхүүжилтээ өндөр хүүтэй хадгаламжид хадгалуулсан найман аж ахуйн нэгж байгууллагын АТГ-аас зарлалаа. АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү “ЖДҮХС-аас  санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг.  Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдсоныг шалгаж байна. ЖДҮХС-гаас зээл олгосон, албан эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал тусдаа шалгагдаж байна” гэх мэдээллийг өглөө.

    Өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө хадгалуулсан гэх эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд “хийж байсан ажил нь бүтээгүй учраас мөнгөө хадгаламжид хадгалуулсан” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм байна. Дээрх үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэг бус харин зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудал яригдаж байгаа ажээ. Тиймээс зарим аж ахуй нэгжтэй холбоотой асуудлаар ЖДҮХС-д мэдэгдэл хүргүүлсэн байна.

    Тухайлбал, Урансэлэнгэ ХХК 2015 онд тус сангаас 300 сая төгрөг, Цагийн эрч ХХК 950 сая, Намжсод ХХК 500 сая төгрөгийг ЖДҮХС-аас авч, өндөр хүүтэй хадгаламжид байршуулжээ.

    Өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө хадгалж байсан АНН-үүд:

    1. Урансэлэнгэ ХХК
    2. Цагийн эрч ХХК
    3. Грийнтауэр констракшн ХХК
    4. Намжсод ХХК
    5. Цамбагарав трейд ХХК
    6. Эс Эй Эм И ХХК
    7. Жигүүрт хөсөг ХХК
    8. ТБМТ ХХК

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ