
Оросын нэрт түүхч өөрийн найз бүсгүйгээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн түүний хуульч хэвлэлийнхэнд мэдээллээ. Соколовын Наполеон Бонапартын талаар хийсэн судалгааны ажлыг нь үнэлэн 2003 онд Францын Засгийн газраас Жак Ширакаас Хүндэт Легионы одонгоор шагнаж байсан юм.
Өдгөө 63 настай Олег Соколов, хохирогчийн биеийн хэсгүүдийг нуухаар согтуу явж байх үедээ гол руу унаснаар баригджээ. Улмаар Олег Соколовын Санкт Петербург хот дахь гэрээс нь найз бүсгүй болох 24 настай Анастасиа Ешченкогийн цогцсыг цагдаагийнхан олжээ.
“Соколов буруугаа хүлээсэн бөгөөд хийсэн зүйлийнхээ төлөө маш их гэмшиж байгаа” хэмээн түүний хуульч мэдээлжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр найз бүсгүйтэйгээ маргалдан, амийг нь хөнөөж, улмаар толгой, гар, хөлийг нь хөрөөгөөр хөрөөдөн салгасан байна. Мөн түүний хуульчийн хэлснээр,тэрээр стресст орсны улмаас сэтгэцийн эмчилгээ хийлгэж байсан гэнэ.
Хохирогч бүсгүйн хувьд Краснодар хотоос Францын түүхт суралцахаар Санк Петербург хотод нүүн иржээ. Улмаар багш, шавь хоёр дотно харилцаатай болж, зарим судалгааны ажлыг хамтран туурвиж байсан гэнэ.
Эх сурвалж: bbc
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Information here on that Topic: gereg.mn/news/35803 […]