• “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойд зориулсан лого бүтээх уралдаант шалгаруулалтын удирдамж

    2019 оны 11 дүгээр сарын 8                                                              Улаанбаатар хот

    Зорилго: 
    Монгол Улсын хамгийн олон буюу 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэнтэй, 7.4 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор 10 жилийн ойн лого бүтээх уралдаант шалгаруулалт зарлаж байна.
    Хүлээн авах хугацаа: 
    2019 оны 11 дүгээр сарын 11- 2019 оны 11 дүгээр сарын 21
    Шалгаруулалт:
    Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, www.erdenestt.mn сайтаар дамжуулан нийтэд зарлаж, шалгарсан бүтээлийн эзэд рүү эргэж холбогдоно.
    Шалгаруулалтыг компанийн 10 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн багийнхан  хэлэлцэн шалгаруулна.
    Шагналын сан:
    Нэгдүгээр байр: – нэг хүн – /2.500.000 төгрөг, Өргөмжлөл/
    Шагналт байр:- гурван хүн- /тус бүр- 500.000 төгрөг/
    Логонд тавигдах шаардлага:
    • Лого нь компанийн 10 жилийн ойн бэлгэдэл байх тул агуулга, утга төгс, компанийн түүхийг орчин үеийн хэлбэр дизайнаар илэрхийлсэн байна.
    • Загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд,  хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх боломжтой байна.
    • Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах шаардлагатай.
    • Adobe Photoshop, Corel Draw, InDesign, Adobe Illustrator зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээсэн байж болно.
    • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн одоо ашиглаж байгаа логоны утга санааг хадгалж илэрхийлсэн байх /монгол, англи/
    • Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс  хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн   авахгүй.
    • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
    • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
    • Бүтээлийн эх хувийг буцааж олгохгүй. Шалгарсан бүтээл нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмчлөлд шилжинэ.
    • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг зохион байгуулагч талаас бүтнээр болон хэсэгчлэн өөрчилж, ашиглах эрхтэй болно.
    • Уралдааны бүтээлээ 1600×1200 pixel ээс дээш хэмжээтэй JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт, хэвлэмэл  өнгөт, А4 форматаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хаягаар авчирч өгнө.
    Хүлээн авах хаяг: 
    “Эрдэнэс-Тавантолгой” ХК
    Улаанбаатар хот, Чингэлтэй  дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 7 давхарт Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн менежер И.Батмөнхт хүлээлгэн өгнө.
    Утас- 7505-5555
    И-мэйл: batmunkh.i@erdenestt.mn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ