
ХҮН-аас Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус намын дарга Б.Найдалаа “Цэцийн дарга Д.Одбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс руу нисэхдээ онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх ёс зүйн алдаа гаргалаа. Энэ нь дан ганц том даргын асуудал мэт боловч цаана нь монгол төр, Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж орхилоо.Гэвч Д.Одбаярын гаргасан ёс бус үйлдлийг УИХ-ын дарга, гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн мэдээллийн алба нь өмөөрч байна. Click To TweetТиймээс Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг огцрох шаардлагыг дахин сануулахаар өнөөдөр мэдээлэл хийж байна.
ХҮН-аас арваннэгдүгээр сарын 1-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан бичгийг хүргүүлсэн. Гэтэл эх орондоо ирсэн хэр нь мэдэгдэл хийхгүй байгааг гайхаж байна. Д.Одбаяр ч үг дуугүй огцрох ёстой. Түүнийг огцруулахыг ямар ч дарга, цэрэг ард түмэн өмөөрөх ёсгүй. Түүнд ямар ч өршөөл байхгүй. Д.Одбаяр монголын ард түмнээс уучлал гуйгаад өөрийн албан тушаалаасаа сайн дураараа огцрох ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.