Данид 6-16 насны бүх сурагчид энэрэнгүй сэтгэлтэй байхад суралцдаг

2019-11-11

Бид биесээ хүн гэж бодохгүйгээр нухчин дарах нь энгийн үзэгдэл, харин сэтгэл хөдлөлөө ил гаргадаг нэгнийг сул доройд үзэх болсон цаг үед амьдарч байна.

НҮБ-ээс 2012 оноос эхлэн дэлхийн 155 улс орнын иргэдийг амьдралдаа хэр сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаагаар нь жагсааж ирсэн. Тэгвэл Дани улсын хувьд тэрхүү жагсаалтын сүүлийн долоон жилийн хугацаанд тасралтгүй тэргүүлж байна. Click To TweetДани улсын дэлхийд аз жаргалаараа ийнхүү тэргүүлдэг нь тэдний ЕБС-ийн сургуульдаа заалгаж ирсэн “энэрэнгүй сэтгэл”-ийн хичээлтэй салшгүй холбоотой.

1993 оноос эхлэн долоо хоног бүр сурагчдад энэрэнгүй сэтгэл гэж юу болох талаар ойлгуулах нэг цагийг хичээлийн хөтөлбөртөө оруулжээ. Click To Tweet Энэ нэг цагийн хичээлд 6-16 насны бүх сурагчид хамрагдах ёстой. Хичээлээр сурагчид хожим бусадтай харилцах харилцаа, амжилтанд хүрэхэд нь байнга хамт байх энэрэнгүй сэтгэлд суралцдаг. Мөн энэ хичээл орсноор сургууль дээрх сурагчид нэгнээ дээрэлхэх, гадуурхах явдлаас сэргийлдэг байна. Дани улсын үе үеийн удирдагч, бизнес эрхлэгчид өөрсдийн гаргасан амжилт нь тэдний сургуульдаа заалгасан энэрэнгүй сэтгэл гэж юу болохыг ойлгосонтой салшгүй холбоотой гэж тайлбарладаг.

Хичээлийн үеэр сурагчид өөрт тулгарсан асуудлаа бусад сурагчид, багш нартайгаа хуваалцан, хамтдаа хэрхэн шийдэж болох талаар хэлэлцүүллийг өрнүүлдэг байна. Бусдыг сонсох, бусдын асуудлыг өөрийнх мэт ойлгох нь сурагчдыг энэрэнгүй сэтгэлтэй байхад сургадаг ажээ.

Хэрвээ шийдэх асуудал байхгүй тохиолдолд, сурагчид hygge буюу аз жаргалтай амьдрах Данийн уламжлалд суралцдаг Click To Tweet. Hygge хэмээх үгийг шууд орчуулах боломжгүй боловч товчхондоо, хэрхэн жижиг зүйлээс тав тух, амар амгаланг мэдрэх байдал ажээ. Өөрөөр хэлбэл, Дани хүмүүс амралтын өдрөөрөө биед эвтэйхэн цамц, сул өмд өмсөж, буйдан дээрээ дотны хүмүүстэйгээ тухлаад, хөвсгөр дэр налан, хөнжлөөр биеэ ороогоод, хөгжилтэй кино үзээд аз жаргалтай болж, тэрийгээ hygge гэж нэрлэдэг гэнэ. Сүүлийн үед hygge гэх Дани ойлголт дэлхий дахинаа тархаж, Инстаграмд гэхэд энэ үгийг хаштаг болгож хэрэглэсэн гурван сая орчим нийтлэл оржээ.

Эх сурвалж: truththeory

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ