Федун: АНУ-ын Элчин сайдын яам “Спартак”-ийн тоглогчдод виз олгохгүй

“Спартак” клубын эзэн Леонид Федун “Москвагийн клубын тоглогчид АНУ-ын виз авах асуудлын улмаас Флоридагийн цомын нөхөрсөг тэмцээнд оролцохоос татгалзах бодолтой байна” хэмээн мэдэгдлээ. Сануулахад, тэмцээн 2020 оны 1-р сард АНУ-ын Орландо хотод болно.

“Харамсалтай нь визтэй холбоотой асуудал гарсан. Бид тэмцээнийг зохион байгуулагч Орландо хотын захиргаанаас дэмжсэн захидал хүлээн авсан боловч АНУ-ын ЭСЯ виз олгохгүй. Хамгийн магадлалтай нь бид энэ тэмцээнээс татгалзах болно” гэж Федун ТАСС-т ярьсан байна.

9-р сард “Спартак” Флоридагийн цомын тэмцээнд оролцох бөгөөд “Коринтиан”, “Палмейрас”, “Атлетико Насиональ” зэрэг багуудтай тоглоно гэж мэдээлсэн. Мөн тэмцээний хүрээнд хөгжмийн томоохон наадам болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ