
Ардчилсан намын дэргэдэх МоАН фракцын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, МоАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогт нарыг өнгөрсөн баасан гаригт сонгосон. МоАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөгийг сэлгэж оруулаад байгаа юм.
Уг нь АН-ынхан фракцаас болж бүх юм болохгүй байна гэлцсэн. Тиймээс ч фракцгүй АН хэмээх уриаг дэвшүүлж С.Эрдэнэ дарга нь болсон билээ. Гэвч тус намд фракц ил далд байгааг сүүлийн үеийн байдлууд харуулсаар байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракц амь бөхтэйгээ харуулж С.Эрдэнэ бол АН-ын дарга байх чадамжгүй хэмээн тэмцсээр буй.
Тэгвэл ардчиллын эхэн үед анх байгуулагдсан МоАН намын угшил хэмээх мөн ийм нэртэй фракц байгаагаа тэр байтугай удирдлагаа сонгосон нь энэ. Гэхдээ одоогийн МоАН-д экс “алтангадас”, экс мүднякууд чцохиж явна. Ийнхүү фракцгүй болсоноо тунхаглаад байсан АН-д фракцууд бужигнаж эхэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.