
Өнөөдөр өглөө болсон жагсаал тэмжлийн үеэр Хонгконгийн цагдаа 21 настай жагсагчийн цээжин тушаа гал нээн, буудсан хэрэг гарчээ. Хонгконгийн зүүн арал болох Сай Ван Ход цагдаагийн ажилтан тэр жагсагчийг буудсанаас гадна дахин хоёр удаа гал нээсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Гал нээх болсон шалтгаа зэрэг бусад дэлгэрэнгүй мэдээллийн талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Цахим орчинд цацагдсан бичлэгээс харвал, цагдаагийн ажилтан нэгэн жагсагчтай ноцолдож эхэлжээ. Хар хувцастай, масктай хоёр дахь этгээд дөхөж очиход, цагдаагийн ажилтан буугаа дээш өргөн анхааруулав. Хоёр дахь этгээд цагдаагийн бууг гараараа цохин унагахыг оролдож эхлэх үед цээжин тушаа ойрын зайнаас буудуулсан байна.
Болсон явдлын дараа эсэргүүцэгчид цагдааг бүчин авахад, цагдаа дахин хоёр удаа гал нээсэн байна.Буудуулсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн бол хэрэг гарсны дараа тухайн газрыг цагдаа нар хамгаалалтад авчээ.
Хэд хэдэн газарт зэрэг эхэлсэн жагсаалтын улмаас Ша Тин, Цэүнг Кван О, Түэн Мүн, Хөнг Хом зэрэг дүүргүүдэд автомашины замын хөдөлгөөнийг хаажээ.
Өнгөрөгч тав дахь өдөр болсон жагсаалын үеэр 22 настай сурагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбоотойгоор Хонгконгчуудын тэмцэл ийнхүү ширүүссэн гэжээ. Амь насаа алдсан сурагч болох Чов Ц-лок нь Хонг Конгийн Шинжлэх ухаан, технологийн сургуульд компьютерийн шинжлэх ухаанаар суралцдаг байсан бөгөөд тухайн өдөр жагсаал болж байсан газрын машины зогсоолоос унан, толгойндоо хэд хэдэн хүнд бэртэл авсны улмаас нас барсан юм. Түүнийг жагсаалд оролцож байсан гэх нотолгоо гарч ирээгүй байна.
Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.