
НБА-гийн 10 удаагийн бүх оддын тоглолтод оролцсон Кармело Энтони мэргэжлийн сагсан бөмбөгчний карьераа дуусгах бодолгүй байгаагаа мэдэгдэв.
“Би тоглохыг хүсч байна, 200%. Үүнийг өөрийн толгой гарчиг болго. Би чөлөөт агентын статустай болохыг хүсээгүй, гэхдээ л тийм юм боллоо. Одоо би суугаад үйл явдал хэрхэн өрнөхийг хүлээж байна” гэж Энтони ярьсныг Newsday иш татав.
35 настай довтлогч, NBA-ийн Бүх оддын тоглолтод 10 удаа оролцсон, одоогоор чөлөөт агент юм. Түүнийг 2003 онд НБА-ийн драфтаар гурав дахь тоглогчоор шалгарч, “Денвер Наггетс” багт ирсэн бөгөөд багтаа найман улирлыг өнгөрөөсөн юм. Тэрбээр “Нью Йорк Никс”, “Оклахома Сити Тандер”, “Хьюстон Рокетс” зэрэг багуудад тоглож байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.