
Ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихийг хүсэгчид 100 сая төгрөгийг намдаа тушаах босго тавьлаа. Амрадтын өдөр Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо төрийн ордны Их танхимд хуралдуулж, сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцсан нь энэ. Үндсэний бодлогын хороо нь 400 гаруй гишүүнтэйгээс 20 хувь нь эмэгтэйчүүд, 20 хувь нь залуучууд.
Тэгвэл АН-аас ирэх сонгуульд нэр дэвшихийг хүсэгчид 100 саяынхаа 40 хувийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иөмнө намдаа тушаах ёстой гэсэн шаардлага гарсан байна. Тэгвэл намынхаа удирдлагын энэхүү шийдвэрийг эмэгтэйчүүд болон залуус хүчтэй эсэргүүцэж байна. Дахиад л насаараа төрийн алба зайдагнаж, хөрөнгө, мөнгөтэй болсон хөгшчүүд АН-ын нэрээр сонгуульд өрсөлдөх боломжтой болно гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөжээ.
Тэгвэл АН-ынхан 100 саяын 40-ийг нь эмэгтэйчүүдээс авахгүй юм гэнэ. Ингэснээр нэр дэвших хүсэлтээ гаргасан эмэгтэйчүүд намдаа 60 саяыг төлөхөөр болгосон бол залуучууд уг мөнгийг графикийн дагуу бага багаар уг мөангийг төлөхөөр болсон юм байх. Ийнхүү С.Эрдэнэ тэргүүлж эхэлснээс хойш их дүнтэй мөнгөөр албан тушаал авдаг “моод” АН-д тогтсоныг энэхүү 100 саяын босго дахин нэг харууллаа.
Өмнө нь С.Эрдэнэ АН-ын дарга болоод АН дахь сонгууль албан тушаалд томлогдох гишүүдийн өгөх хураамж, дэнчингийн хэмжээг 6-25 дахин нэмэгдүүлсэн юмдаг. Тухайлахад ҮБХ-ны гишүүнд өрсөлдөх бол гурав, аймгийн намын даргад 15, нийслэлийн намын даргад 90, дүүргийн намын даргад 20 (Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 10), нийслэлийн намын хорооны гишүүнд 1.5 сая, сумын намын хорооны даргад 200 мянга, аймгийн намын хорооны гишүүнд 50, дүүргийн намын хорооны гишүүнд 250 (Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 50), сумын намын хорооны гишүүнд нэр дэвшвэл 12 мянган төгрөгийн хураамж төлөхийг шаардсан.
Мөн нэр дэвшигчдээс дэнчин авсан. ҮБХ-нд өрсөлдөж буй бол гурав, нийслэлийн намын хорооны гишүүнд 1.5, дүүргийн намын хорооны гишүүнд (Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 120 мянга) 0.5 сая, аймгийн намын хорооны гишүүнд 120 мянга, сумын намын хорооны гишүүнд 12 мянган төгрөгийн дэнчин авахаар тогтоосон.
Ингээд одоо С.Эрдэнэ нэр дэвшихийг хүсэгчдээс 100 саяыг авахаар тогтоож буй нь 60 саяас юуны ялгаа байхав. 100 саяыг намдаа төлж нэр дэвшээд сонгуульд унавал албан тушаал өгөх юм гэсэн. Тэгэхээр 60 тэрбумаар албан тушаал зарсан гэгдээд ял авсан нөхдүүдтэй адил хэрэг биш гэж үү.
Хэдий АН-ынхан 60 тэрбумаас шал өөр гэж байгаа ч адилхан л харагдаад байна.
Ер нь намын санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол сонгуулийн суудлыг зарах,улмаар төрийн албыг зарах үйл явц дуусахгүй нь ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] There you will find 1609 more Information on that Topic: gereg.mn/news/35695 […]