
“Боловсролын манлайлал-2019” үзэсгэлэнг МУИС-аас санаачлан, бусад ХААИС, СУИС, БХИС, АШУИС зэрэг төрийн өмчит их, дээд сургуулиудтай хамтран энэ сарын 8-9-ний өдрүүдэд МУИС-ын Номын санд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн үеэр сургуулид бакалавдр, магистр, докторын төвшний сургалт, мэргэжлийн хөтөлбөрийн талаарх танилцуулга мэдээлэл, мөн хэрхэн элсэж болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.
Ахлах ангийн сурагч болон энэ жил мэргэжлээ сонгох оюутнуудад зориулан сэтгэл зүйн тест бөглөн мэргэжлийн чиг баримжаагаа авах боломжийг бүрдүүлжээ. Асуумжийн эхний хэсэг мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхлыг тодорхойлох зургаан асуултаас бүрдсэн бол хоёрдугаар хэсэгт мэргэжилд чиглэсэн чадавхийн асуултууд багтжээ.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тестийг МУИС-ын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн төгсөх курсын оюутнууд, энэ чиглэлээр магисрт суралцаж байгаа оюутнууд тайлбарлан, зөвлөгөө өгч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.