Генералаар ахлуулсан “Үндэсний фронт” хөдөлгөөний шаардаж буй замналаар Венесуэл улс дарангуйлалд орсон түүхтэй

2019-11-08

Генерал Б.Баярмагнайгаар толгойлуулсан зураач Л.Өнөрчимэг, Төрийн соёрхолт Н.Нацагням,тоймч Ш.Гантулга, “Босоо хөх Монгол”, “Даяар Монгол” ТББ-ынхан, Ж.Эрдэнэбаяр, Б.Жагар, Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Үндэсний фронт” хөдөлгөөнийхөн “Эх орон дуудаж” байна нэртэй жагсаалыг төв  талбай дээр хоёр  дахь өдрөө зохион байгуулж байна. “Үндэсний фронт” хөдөлгөөнийхөн өөрсдийн үйл ажиллагааныхаа зорилгыг үндэсний аюулгүй байдал, эко системийг хамгаалах, үндэстний түүх, өв уламжлал, хэл соёлыг дархлаажуулах, үндэстний эрх ашгийн төлөө ажиллах гэж тодорхойлжээ.

Тэд үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал бий болсон гэж дүгнэн, иргэдийг эгнээндээ нэгдэхийг уриалж байна. Click To Tweet

Тус хөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийн тухайд гэвэл, зураач Л.Өнөрчимэг цаазаар авах ялыг сэргээхийг уриалдаг бол Олон улсын тоймч Ш.Гантулга 200 хүний толгой тасдах гэсэн хуулиас гажууд үйлдлүүдийг сурталчилдаг. Click To TweetТэгвэл Төрийн соёрхолт Н.Нацагням “авлигын хаант улсын гишүүдийн эрүүг нь хуга цохино” хэмээн гараа зангидан ярьсан бол Ц.Мөнхбаяр нь төрийн ордон руу буу шагайж байсан нэгэн билээ.

Энэ мэт эдгээр хүмүүсийн үйлдэл болон хуулиас давсан үг яриаг бид дуугүй хүлээн зөвшөөрөх ёстой юу гэсэн асуулт тавигдаж байгаа юм. Тиймээс “Үндэсний фронт” хөдөлгөөний  талаар судлаачийн байр суурийг хүргэе.

“ҮНДЭСНИЙ ФРОНТ” ХӨДӨЛГӨӨНИЙ ЦУГЛААН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГ НЭРТЭЙ ДАРАНГУЙ ДЭГЛЭМ СУРТАЛЧЛАХ ЗОРИЛГОТОЙ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан өөрийн нүүр номондоо дараах зүйлсийг бичжээ.

Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй зүйл хэдэн өдөр ярьсан Үндэсний фронтынхон өнөөдөр цуглаан хийж байгаа юм байна. Энэ цуглаанаас харахад уг фронт нь нэгдүгээрт, парламентын засгийг бэхжүүлэхийн тулд хууль ёсоор явж буй одоогийн ҮХНӨ-ийг зогсоох, хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн засаг нэртэй дарангуй дэглэм сурталчлах зорилготой ажээ. Click To Tweet

Цуглаанд үг хэлсэн хүмүүс 1992 оны буюу одоогийн Үндсэн хуулийг тэр чигээр нь үгүйсгээд, харин Ерөнхийлөгчийн засаг нэртэй дарангуй дэглэмд шилжих шинэ Үндсэн хууль батлах Ардын түр хурал байгуулах гэнэ (Энэ нь 1992 оны Үндсэн хуулиар зөвшөөрөгдөөгүй хориотой). Нэгэн аймгаас ирсэн малчин үг хэлэхдээ үүнийгээ олон улсын туршлага гэв. Венесуэлд ийм замаар яваад дарангуйлалд орсон жишээ бий л дээ.

Венесуэлийн иргэд Хуго Чавэс гэж популистыг ерөнхийлөгчөөр 1998 онд онд сонгосон. Ардчилсан ерөнхийлөгч Калдера өмнө нь төрийн эргэлт хийхийг оролдож байсан Чавесыг 1994 онд уучилж, дэмжин гаргаж ирсэн юм.

30 гаран жил ардчилсан дэглэмтэй явсан Венесуэлийн Парламент болон Дээд шүүх нь Чавесийн дураар авирлалд тээг болж байсан юм. Тиймээс, Чавэс Үндсэн хуулийг зөрчин Ард түмний түр их хурал байгуулсан. Үүндээ өөрийн хүмүүсээ олонх болгоод шинэ Үндсэн хууль баталж, өмнөх парламент, шүүхээ татан буулгаж, бүх эрх мэдлийг ерөнхийлөгчид буюу өөртөө төвлөрүүлсэн. Чавес олон зуун шүүгчийг зайлуулж, сөрөг хүчнээ шоронд хийж, хэвлэлийн амыг хаасан, иргэний нийгмийн байгууллагуудыг шахаж хавчсан. Тэгээд нас барах хүртэл ээ дарангуйлсан”  байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ