
УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа.
ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Шагдарын Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Түвдэндоржийн Жанабазар, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Бархасын Дорж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Воршиловын Энхболд нарыг томилохоор Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлсэн уг саналыг УИХ-аар хэлэлцээд нэр дэвшигчид тус бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.