Д.Тогтохсүрэн: АМНАТ-ийг сэргээх хуулийн төслийг өнөөдрийн чуулганаар яаралтай батлуулах шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж хуралдаанаар элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд гишүүд горимын санал хэллээ. 

 УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-ҮХЦ Ашигт малтмалтын нөөц ашигласны төлбөрийн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан УИХ ажлын хэсэг гаргаж, хууль боловсруулж байгаа. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороо өдөр хуралдаж, энэ хуулийг үдээс хойш чуулганы хуралдаанд оруулж батлуулах шаардлагатай. Ингэхгүй бол 2020 оны улсын төсвийг хуулийн хугацаанд батлах ёстой. Ирэх оны улсын төсвөөс энэ хуулийг батлахгүйгээр 1.3 их наяд төгрөгийн орлого дутахаар байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Д.Сумъяабазар сайд АМНАТ-ийн хууль төсөвт нөлөө болохгүй гэж хэлсэн. Засгийн газар ийм байр суурьтай байхад яарч өөрчлөлт оруулах хэрэг байна уу, бид. Үүнийг батлахгүй бол төсвийн хууль явахгүй юм шиг яриад байж болохгүй. Засгийн газрын сайд өөр байр суурьтай байхад УИХ санаа зовоод хэрэг байна уу. Би Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлөх асуудлыг хойшлуулмаар байна. ФАТФ-ын байгууллагаас дөрвөн зөвлөмж, зургаан ажил өгсний хоёр нь ХЗДХ-ийн сайдын хийх ажил юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ