Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хилийн хориг тавьсан нөхцөлтэйгээр шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл сэжигтэн Д.Одбаярын зүгээс БНСУ-ын Прокуророос Монгол руу нисэх зөвшөөрөл хүссэн байна. Харин БНСУ-ын Прокуророос Д.Одбаярт албан ёсоор хариуг нь ирүүлээгүй байгаа гэнэ.

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж байгаа.
Тус хэлтсээс Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьж, хамт явсан гэх А.Батчулууныг интерполоор эрэн сурвалжилж, албадан авчрах шийдвэрийг гаргаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.