Тэгвэл Г.Батхүү агсны гэр бүлийнхэн улстөр дэх түүний үйл хэргийг үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн гэлцэнэ. УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг Хан-Уул дүүрэгт, Г.Батхүү агсны ууган хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт нэр дэвшихээр бэлтгэж эхэлсэн тухай бичиж эхэллээ.
Ийнхүү бичих болсон нь Б.Ганхөлөг саяхан Өвөрхангай аймгийн таван суманд ажилласантай холбоотой аж.  Харин үүнийг АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын удирдах байгууллага хэрхэн үзэж байгаа нь сонирхол татаж байна. Өмнө нь нас барсан аавынхаа оронд улстөрд хөл тавьсан залуус цөөнгүй бий. Тухайлахад О.Содбилэг, Э.Мөнх-Очир гээд.