
Шведийн судлаачдын баг Балтийн тэнгист Дэлхийн I дайны үед далайн ёроолд живсэн хөлөг онгоцноос хэдэн зуун ширхэг архины зүйлсийг илрүүлжээ.
Ocean X баг нь тухайн үед далайн ёроолд үлдсэн тус архины зүйлсийг уух боломжтой эсэхийг лабораторийн нөхцөлд туршиж байгаа гэнэ.
Тус багийнхан нийт 600 лонх коняк, 300 лонх Бенедиктийг 1917 онд живсэн Кирос хөлөг онгоцноос олсныхоо дараа аравдугаар сарын 22-ны өдөр эрэг дээр авчирчээ.
“Балтийн тэнгис нь харанхуйн дээр маш хүйтэн байдаг учраас энэ төрлийн уух зүйлсийг хадгалахад тохиромжтой” гэж тус экспедицийг удирдаж ажилласан Петер Линдберг ярижээ.
Кирос хөлөг онгоц 1917 оны тавдугаар сард Швед улсаас хөдөлж, Германы шумбагч онгоцны дайралтад өртөж живсэн боловч онгоцны багийнхан амь аврагдаж, өөр хөлөг онгоцонд шилжин суусан гэнэ.
Линдберг болон түүний багийнхан шилэнд ямар нэг цууралт үүсээгүй байгаасай хэмээн найдаж байгаа бөгөөд хэрвээ шинжилгээний дүгнэлт уух боломжтой гэж гарвал өндөр үнээр дуудлага худалдаанд оруулах боломжтой аж. Олдсон 900 орчим шил архи дунд одоо үйлдвэрлэгдэхээ больсон коняк байгаа учир ийнхүү үнэд хүрнэ гэж үзжээ.
Эх сурвалж:afpnews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.