Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг багасгаж, хөгжиж дэвших боломжийг нээсэн Татварын шинэ хууль ирэх оноос хэрэгжинэ

2019-11-08

Иргэн бүрт хамаатай татварын шинэчилсэн  багц хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Сүүлийн 10 гаруй жил татварын багц хуульдаа гар хүрээгүй манай улс Татварын багц хуульдаа  хэсэгчилсэн бус үндсээр нь өөрчилсөн шинэчлэлийг хийж чадсан. Татварын шинэчлэл II-ийг сэтгүүлчдэд танилцуулсан хэлэлцүүлэг сургалтыг Татварын ерөнхий газар, Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулав. Click To Tweet  Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Татварын шинэчлэл II-ийн хүрээнд хийж байгаа гол ажил, өөрчлөлтүүдийг танилцуулан, татварын албаны чиг үүргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл  өгсөн.  Мөн ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.ЦогтжаргалТУХАГын дарга Ц.Энхжавхлан нар болон бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Олон улсад татварыг хөрөнгө болон орлого, хэрэглээн  дээр ногдуулдаг. Манайх энэ жишгээр л явж байгаа.  Аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь татварын байгууллагын мөрдүүлж байгаа нийт татварын 40 орчим хувийг эзэлдэг бол хувь хүний орлогын албан татвар нь нийслэл, аймаг гэх мэт орон нутгийн төсвийн 70 орчим хувийг бүрдүүлж,  Монголын Улсын нийт төсвийн  50-53 хувийг татвар бүрдүүлдэг чухал салбар”хэмээн онцолсон. 

Манай улс 1992 онд анхны татварын хуулиа баталж байжээ. Үүнээс хойш гар хүрэлгүй явсаар 2006 онд шинэчлэл хийсэн байдаг. Дөрвөн төрлийн татварыг 10 хувь болгон бууруулсан шинэчлэлээ “Дөрвөн 10-ын бодлого” хэмээн нэрлэн, хэрэгжүүлснээр татварын таатай орчинтой орны тоонд багтсан. Click To Tweet Жижиг компаниудад хөнгөлөлт үзүүлж, шатлалыг нэмж,  татварын хувь хэмжээг 10 хувь болгон багасгаснаар төсвийн төлөвлөгөө давж биелж байсан түүх ч бий.  Энэ үеийг Татварын шинэчлэл I гэж үздэг. Үүнээс хойш 10 гаруй жилийн дараа хэсэгчилж бус  цогцоор  шинэчилсэн  Татварын шинэчлэл II-ийг маш сайн шинэчлэл хэмээн хэлэлцүүлэгт оролцсон албаныхан онцолж байв.

 

 Манай улсад хүүхэд эхийн хэвлийгээс төрсөн тэр цагаас эхлээд татвар төлөгч иргэн болдог тогтолцоотой. Гаднын зарим улсад хүүхэд эхийн  хэвлийд  олдсон үеэс эхлэн татвар төлөгч иргэн болдог. Манай улсад  Хувь хүний орлогын албан татвараа төлдөг 160 мянган иргэн байдаг ажээ. Энэ бол маш бага тоо, иргэд татвараас зугтдаг эсвэл татварыг ойлгодоггүйн нэг жишээ гэж Б.Заяабал дарга хэлсэн.

 

Өнгөрсөн хугацаанд Монголоос эх үүсвэртэй гадаадад байгаа хөрөнгөнд татвар ногдуулдаггүй байсан. Үүнээс болж татвараас зайлсхийх, нуун дарагдуулах гэх мэт олон сөрөг дагавартай байсан юм. Тэгвэл татварын шинэчлэлд татвараас зайлсхийх боломжийг хааж, татварын суурийг хамгаалах чухал зохицуулалтыг оруулснаараа онцлог болжээ. Click To Tweet Тухайлбал, Татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг “BEPS”-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлж татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулсан байна. 

Мөн  олон улсын стандартад нийцсэн үнэ шилжилтийн эсрэг дүрэм журмуудыг нэвтрүүлэн татварын бааз суурийг хамгаалах, Татварын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж татварын үйлчилгээг бүрэн цахимжуулах, татварын зорилгоор дэлхийн 190 гаруй улстай мэдээлэл харилцан солилцох гэхчлэн олон зүйлийг өгүүлж болохоор байна.

Татварын шинэчлэл II оор жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг багасгаж, хөгжиж дэвших боломжийг  нээжээ. Одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бизнес эрхлэгчид тулгамдаж байгаа бэрхшээлээ татварын орчин гэж тодорхойлдог. Гэтэл манай улс олон улсад хамгийн бага татварын  тогтолцоотой. Гол бэрхшээл нь өнөөг хүртэл татварын хялбаршуулсан горимын зохицуулалтгүй өдийг хүрсэнтэй холбоотой юм.  Харин шинэчилсэн найруулгын хүрээнд татвар төлөгчдийг ангилж бичил, жижиг, дунд, том татвар төлөгчдийн онцлогт нийцсэн маягтаар тайлагнадаг байхаар тусгажээ.  Ингэснээр татвар төлөлтийн хялбаршуулсан системийг  нэвтрүүлнэ гэсэн үг. Илүү төлсөн татварыг буцаан олгож, дараа нь бусад татварт суутган тооцдог болно гэхчлэн татварын шинэчлэл II нь татвар төлөгч бүхий л  талуудыг дэмжсэн шинэчлэл болжээ.

Татварын шинэчлэл II хүрээнд хуулиудад оруулсан гол өөрчлөлтүүдийг тоймлон хүргэе.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТ: Click To Tweet

Албан татвар төлөх ба хэрэгжүүлэлтийн хүрээнд Татварын алба шаардлагатай үед татвар төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн дуудлага худалдаанд оруулж татварын өрийг барагдуулах,  татвар төлөгчийн харилцах дансыг түр хаах зааварчилгааг арилжааны банкинд өгөх, тус данснаас татварын өрийг төлүүлэх бүрэн эрхтэй байхаар тусгажээ.

Татварын өртэй этгээдийн авлагыг татварын алба өмнөөс нь цуглуулахаар гуравдагч этгээдрүү шаардлага хүргүүлэх эрхтэй. Татварын өрийг төлүүлэхийн тулд эдгээрээс гадна бусад аргуудыг хэрэглэж болно. Тухайлбал, Татварын алба нь шаардлагатай үед татвар төлөгчийн автомашиныг татварын өрөө дарах эхний сануулга болгон битүүмжлэх арга хэмжээ авч болно гэсэн үг. Click To Tweet

Хэрэв Монгол Улсад харьяалалгүй буюу гадаадын иргэний татварын өр нь 20 сая төгрөгөөс дээш, өрөө дарах хэмжээний хөрөнгө байхгүй тохиолдолд Татварын алба нь цагаачлалын албанд татвар төлөгчийн хилээр гарах эрхийг хязгаарлах хүсэлт тавих эрхтэй… Click To Tweet

Түүнчлэн Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг тусгасан. Ингэснээр Монгол улсын татварын хуулиудын цаад зарчим, зорилго бодлогыг хамгаалсан, хуулийг гуйвуулах, буруу тайлбарлах, хэрэглэх, зөвхөн татвар хэмнэх зорилготой ажил гүйлгээ хийх зэрэг татвараас зайлсхийх боломжуудыг хаах зорилготой цогц механизм болсон.   Мөн Монгол улс нь Эдийн Засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас эрхлэн гаргадаг Үнэ шилжилтийн арга зүйн дүрмийг хүлээн зөвшөөрч авч хэрэгжүүлэхээр болжээ.

Одоо хэрэгжиж байгаа хуульд Харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээг зах зээлийн үнээр хийхийг шаардсан хуулийн заалтууд зарим татварын хуулийн хэд хэдэн хэсэгт бий. Зөрчсөн тохиолдолд татварын алба тухайн гүйлгээг зах зээлийн үнэд шилжүүлэх тохируулга хийх эрхтэй  байдаг боловч  бүх татварын хуулиудийг хамарсан бие даасан шинжтэй үнэ шилжилтийн дүрэм одоогийн хуулинд байдаггүй. Үнэ шилжилтийн дүрмийг шинэ хуульд тусгаснаар үнэ шилжилтийн зөрчлийн торгуулийн хэмжээг тухайн хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн нийт ажил гүйлгээний үнийн дүнгийн 2-4 хувь байхаар баталжээ. Шинэ хуулиар дараах үнэ шилжилтийн бичиг баримтыг шаардана. Click To Tweet

  • Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан
  • Дотоод үнэ шилжилтийн тайлан
  • Ерөнхий үнэ шилжилтийн тайлан
  • Улс бүрээр тайлан

Мөн Татварын ерөнхий хуульд оруулсан нэг чухал өөрчлөлт нь татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг дүрэмтэй (BEPS) холбоотой өөрчлөлт юм.

Одоо хэрэгжиж байгаа хуулиар Монгол Улсын татварын хуулинд татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) дүрмийг тусгаагүй. Click To TweetШинэ татварын хуулинд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын BEPS дүрмэнд тулгуурласан хэд хэдэн өөрчлөлтийг оруулжээ. Гол агуулга нь Монголоос эх үүсвэртэй гадаадад байгаа орлогод татвар ногдуулах юм.

Татварын хуулийн зөрчилд хүлээлгэх хариуцлага:

-Одоо хэрэгжиж байгаа хуульд  тайлагнаагүй орлогод 30 хувийн торгууль, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги бодогддог. Тэгвэл шинэ хуулиар татварыг ногдуулах, суутгах, төлөх болон тайлагнах үүргээ биелүүлээгүй тохиолдолд 30-50 хувиар торгууль ногдуулах ба хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги бодогдоно. Click To Tweet

ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН ОРЧИНГ ИНГЭЖ ДЭМЖИНЭ

Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэх боломжтой.

Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлнө. Click To Tweet

-Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнан татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна.

-25 хувийн татвар төлөх босгыг 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн 6 тэрбум төгрөг болгосон. Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд бизнес эрхэлж буй хувь хүн борлуулалтын орлогын 10 хувиа албан татварт төлдөг. Тэгвэл үүнийг өөрчилж, жилийн 50 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд (e баримт олгодог) хялбаршуулсан тайлан гаргаж, борлуулалтын орлогын нэг хувийг татварт төлөхөөр төсөлд тусгасан байна.  Татварын багц хуулийн шинэчлэлээр 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой ААН-үүд жилд нэг удаа, татварын тайлан гаргах гэх мэт олон таатай зүйлсийг тусгажээ.

-Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг 6 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Click To Tweet

Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

– Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүний төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлнө.

– Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох татварыг 50 хувиар хөнгөлнө.

ТАТВАРЫГ ХЯЛБАР ЭНГИЙН БОЛГОХЫН ТУЛД

Бизнес эрхлэгчид үйл ажиллагаандаа тулгарч буй саад бэрхшээлийг татварын орчин гэж нэрлэдэг. Тэгвэл татварын шинэчлэлээр  бизнес эрхлэгчдэд дарамтгүй энгийн хялбар болгох үүднээс дараах зүйлсийг тусгажээ.

Жилийн 6 тэрбум хүртэл төгрөгийн татвар ногдуулах орлоготой аж ахуйн нэгж жилд 2 удаа тайлан гаргана. Click To Tweet

– Хуульд заасан шалгуур хангасан бүх төрлийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцохыг зөвшөөрнө.

Ирүүлсэн татварын тайлангийн тоон мэдээлэл зөрүүтэй, алдаатай байвал татвар төлөгчид эргэн мэдэгдэж 3 хоногийн дотор залруулах боломжийг олгоно. Click To Tweet

– Татварын тайланг 1 жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг олгоно.

– Татварын албаны үндэслэлгүй хураасан илүү төлөлтийг нэн тэргүүнд алдангийн хамт буцаан олгоно.

-Хуульд заасан нөхцөл үүссэн, хүндрэлтэй татвар төлөгчийн өр төлөх хугацаа 2 сар хүртэл сунгадаг байсныг 2 жил хүртэл болгон нэмэгдүүлсэн.

-Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх олон нийтэд ил тод, нээлттэй нэгдсэн зөвлөмжийг гарган татварын байцаагчид хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй болно.

ТАТВАРЫН АЛБА, БАЙЦААГЧДЫН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛСЭН

Татварын шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд Татварын алба,  байцаагчдын хариуцлагын тухай асуудал зайлшгүй яригдана. Тэгвэл шинэ хуульд Татварын улсын байцаагчийн гаргасан  зөрчилд 10 хүртэл жил эргэж орох эрхгүй хүртэл халах Захиргааны шийтгэл оногдуулахаар тусгасан байна.

Тухайлбал, гаргасан акт нь эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон , Татварын ерөнхий хуулиар хамгаалагдсан татвар төлөгчийн мэдээллийн нууцыг задруулсан , Хуульд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэх мэт зөрчил гаргасан бол хариуцлага хүлээнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ