• Ачааны машинаас олдсон 39 цогцсыг таниулах ажил бүрэн дуусчээ

    2019-11-08

    Их Британийн Эссекс мужийн үйлдвэрлэлийн дүүрэгт хөргөгчтэй ачааны машинаас Вьетнамын 39 иргэн нас барсан байдалтайгаар олдсон. Амиа алдсан хүмүүсийн 31 нь эрэгтэй байсан бол найм нь эмэгтэйчүүд байжээ.

    Нэрсийг олон нийтэд дэлгэхээс өмнө нас барагсдын гэр бүлд хэл дуулгах хугацаа өгөхийг хүсч байгаагаа цагдаагийхан мэдэгдлээ. Цагдаагийн мэдээлснээр, хохирогчид нь Вьетнамын Хайфонг, Хай Дуонг, Нге Ан, Куан Бин, Хуй зэрэг мужуудаас гаралтай аж.

    Ийнхүү хохирогчдыг таних ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн нь мөрдөн байцаалтын явцад чухал алхам боллоо гэж албаныхан үзэж байна.

    Цагдаа нар ачааны машины жолооч, Умард Ирландын иргэн, 25 настай Маурис Робинсоныг баривчлан, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлсэн. Тэрээр өнгөрсөн долоо хоногт болсон 39 хүний амь насанд халдсан хэргийн шүүх хуралдаанд оролцжээ.

    Цагдаа нар мөн Умард Ирландын харъяат Ронан, Кристофер Хьюз ах дүү хоёрыг аллага, хүн худалдаалах гэмт хэрэгт сэжигтнээр татан, эрэн сурвалжилж байгаа аж. Үүнээс гадна хэрэгтэй холбоотойгоор Вьетнамын хоёр мужаас 11 гаруй хүнийг баривчлан, саатуулаад байна.

    Өнгөрөгч бямба гарагт Лондон хотын зүүн хэсэгт байрлалтай нэгэн сүмд амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ.

    Эх сурвалж: cnn

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ