
Америкийн хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дэд ахлагч бөгөөд тоглогч Алекс Морган ирэх долдугаар сард болох Токиогийн Олимпод улсаа төлөөлөн тоглоно гэдгээ хэллээ. Тэрээр одоо дөрвөн сартай хөл хүнд бөгөөд ирэх дөрөвдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авна. Reuters-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Тэнд тоглох нь миний зорилго. Хэдий тэр хооронд маш богино хугацаа байгаа боловч хэрдээ надад боломж олдвол би эх орноо төлөөлөн тэнд тогломоор байна” хэмээн ярижээ.
Гуравдугаар сард тэрээр багийнхаа тоглогчдын хамт амжилт бага үзүүлдэг хэдий ч эрэгтэй тоглогчид тэднээс өндөр цалин авч байна хэмээн U.S. Soccer-ийг шүүхэд өгсөн. Анхан шатны шүүх хурал тавдугаар сард болох бөгөөд Олимпоос өмнө шийдэгдэнэ гэж найдлага тавьжээ.
Өдгөө 30 настай Алекс Морган Франц улсад болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглолтод нийт зургаан гоол хийж, дээд амжилтыг шинэчилсэн билээ.
Эх сурвалж: reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.