• БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

    БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон цагдан хорих тухай захирамж уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасны дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулжээ.

    Ж.Сүхээг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн шалгаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлсэн байна.

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнууд нийлж, тус улсын иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, нэмж 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700 000 ам.доллар нэхэж авсан тухай өмгөөлөгч К.Манлай ярьсан.

    Үүнтэй холбоотойгоор ийнхүү Ж.Сүхээг хорьсон бололтой.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ