• БНАСАУ-ын ГХЯ: АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт яриа хэлэлцээний очийг унтраав

    БНАСАУ-ын Гадаад хэргийн яам Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилт хийх тухай мэдээлэлд тайлбар хийлээ.

    Тусгай үүрэг даалгавартай Элчин сайд Квон Жон Гюн “Бид мөргөлдөөнд чиглэсэн замналыг тунхаглах төлөвлөгөөг л харж байна” гэв. Мөн тэрээр хэлэхдээ, одоо дэлхий нийт “АНУ-ын жинхэнэ мөн чанарыг” харж чадна гэлээ.

    “Вашингтон цэргийн дарамт шахалт л асуудлыг шийдэх цорын ганц арга зам гэж үздэг”. “Ийм алхамууд нь хоёр орны хоорондын яриа хэлэлцээний очийг унтраах болно” гэж Квон Жон Гюн нэмж хэлээд Пхеньян өмнө нь байгуулсан чухал хэлэлцээрийг дахин нягталж үзэж магадгүй гэж онцлон тэмдэглэжээ.

    Сануулахад, Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дэйв Истерн АНУ-ын нисэх хүчин ба Өмнөд Солонгосын оролцоотой сонор сэрэмжтэй цэргийн сургуулилт хуваарийн дагуу явагдана гэж мэдэгдсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ