Хятад улс фентанил хууль бусаар худалдаалагч этгээдэд цаазаар авах ял оноолоо

Америк, Хятад улсуудын хамтарсан мөрдлөгөөр хууль бусаар АНУ-руу фентанил гэх бодисыг нийлүүлж байсан бүлэглэлийг илрүүлж,  зохих ялыг оноосноос нэгэнд нь цаазаар авах ял оноожээ. Энэ нь фентанилийн хууль бус наймааг амжилттай илрүүлсэн анхны тохиолдол гэж Хэбэй мужийн шүүхээс үзжээ.

Америкт их хэмжээгээр хэрэглэгддэг, үхлийн аюултай опиодын нийлүүлэлтийг хангагч гол эх үүсвэр нь Хятад улс гэж буруутгасаар ирсэн.

Фентанил нь геройноос 30-50 дахин хүчтэй синтетик опиод бөгөөд энэ бодисыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас АНУ-д өдөрт хүмүүс зуу, зуугаараа амь насаа алддаг байна.

Хамтарсан мөрдлөгийн дүнд Хятадын мансууруулах бодистой тэмцэх хэлтэс Шангхай болон зүүн Зянсу мужид байршилтай томоохон гэмт хэргийг бүлэглэлийг 2017 онд илрүүлж,  11.9 килограмм фентанилыг хураан авчээ.

Нийт есөн хүнд Хэбэй мужийн шоронд хоригдох ял оноосноос хоёр нь бүх насаараа хоригдох, нэг нь цаазаар авах ялаар шийтгэгджээ.

Ялын хэмжээг хоёр улсын хооронд жил гаруй үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэн шийдвэрлэх хэлэлцээрийн хүрээнд харилцан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: afpnews


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ