• Д.Тогтохсүрэн: Манай намын гишүүд хүн дугуйлдаг пропорционалийг дэмжиж байгаа

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг дэмжээд байна. Энэ тухай УИХ-ын зөвшилцөх ажлын хэсэгт орсон гишүүд ярих болсон

    Харин нөгөө хоёр саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирсон тухай ч ярьж буй.

    Уг асуудлуудын талаар зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

    Д.Тогтохсүрэн “Одоо Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож байгаа. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй. Харин ард түмний сонголтыг парламентын сонголт болгох тухай асуудал байгаа юм. Энэ асуудлыг бид ирэх долоо хоногийн даваа гарагийн хурлаараа эцэслэн шийднэ. Пропорциональ чинь хоёр янз. Хүн дугуйлдаг пропорциональ, нам дугуйлдаг пропорциональ гэж бий. Манай намын гишүүд хүн дугуйлдаг пропорционалийг дэмжиж байгаа.

    Манай намын зүгээс холимог тогтолцоо орж ирвэл 2024 оноос байх ёстой гэж байгаа. Энэ удаагийн сонгууль хуучнаараа явах ёстой. Он дараалал дээр АН-тай санал нэгдэх байх. УИХ-ын гишүүдэд чин хүсэл байх юм бол Үндсэн хуулиа батлах боломж бий. Бид ирэх долоо хоногтоо багтаачих бодолтой байгаа. Даваа гарагт бүлгээр яриад, мягмар, лхагва гарагуудад ажлын хэсэг, байнгын хороогоор, пүрэв, баасан гарагуудад чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ