Гэвч тэд нэгэнт зар явуулаад жагсах хүмүүс ирсэн тул жагсаалын хугацааг өөрчлөх боломжгүй хэмээн Сүхбаатарын талбайн зүүн талд автомашины хөдөлгөөнийг хаах үйлдэл гаргаж байгааг нь хуулийн байгууллага сануулсан ч тэд жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн дуу хоолойгоо илэрхийлж байна.
Энэ үеэр зарим жагсагчид “Жагсаал хийх зар нэгэнт олонд тархсан учраас хүмүүс өнөөдөр цугласан байна. Тэгэхээр жагсаалыг хойшлуулах боломжгүй болсон. Маргааш энэ жагсаал үргэлжлэх юм. Бидний зорилго УИХ-ыг тараах. Учир нь монголын гадаад өр 50 их наяд төгрөг болчихлоо. Тэр их өрийг 30 жил төрийг удирдсан олигарх болсон гишүүдээс иргэдийн өмч хөрөнгийг хураан авч Монгол Улсын өрийг барагдуулах, УИХ-ыг тарааж дээд, доод танхимтай ардын их хурлыг байгуулах гэсэн зорилгоор бид цуглаад байна. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж төрийн эрх мэдлийг ард түмэнд буцааж өгөөч л гэж хүсч байна. Ард түмэн ирж дуу хоолойгоо хүргэж нэгдэж л байвал цаг хугацаа хамаарахгүй жагсана” хэмээж байв.
Энэхүү жагсаалд иргэний нийгмийн 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байгаа ба маргааш бүр олуулаа жагсана гэлцэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More here on that Topic: gereg.mn/news/35525 […]