
Дайны хөлөөс аврагдсан Афганистаны түүх соёлын хэдэн зуун өвийг 11-р сарын 6-наас эхлэн ирэх оны 2-р сарын 10 хүртэл Хонконгийн түүхийн музейд “Тоосонд булагдсан эрдэнэс-Афганистаны түүхэн олдворын үзэсгэлэн” нэрээр үзүүлж байгаа аж.
Өмнө нь олон улс оронд дэлгэгдэж байсан эдгээр түүх соёлын өв НТӨ 2200-НТ 1-р зуунд хамаарах бөгөөд Афганистаны археологийн малтлагын гол ололт амжилтуудыг харуулдаг байна.
Нийтийн тооллын 25-50 оны үеийн алтан бүс
2000 жилийн тэртээх оюу шигтгээтэй алтан титэм
Нийтийн тооллын 1-р зууны үеийн шилэн загас
Грекийн домог дахь Афродитагийн алтан хөшөө. Нийтийн тооллын 25-50 он
Нийтийн тооллын 1-р зууны үеийн шилэн аяга
Нийтийн тооллын 25-50 оны үеийн “Эзэн хаан хийгээд Луу” чимэг зүүлт
Нийтийн тооллын 1-р зууны үеийн зааны соёон сийлмэл
Нийтийн тооллын өмнөх /НТӨ/ 2200-1900 оны үеийн алтан хундага
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.