
Өмнөд Солонгосын нислэгийн багийн үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдсан Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө ирж, хоёр дахь удаагийн байцаалтанд орлоо. Байцаалт нийт 14 цаг үргэлжилж, цагдаа нарын зүгээс мөрдөн байцаалтыг цааш саадгүй үргэлжлүүлэхийн тулд түүнийг Өмнөд Солонгос улсаас гарахыг түр хугацаагаар хоригложээ. Арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг дуустал буюу 10 хоногийн хилийн хориг тавьсан байна.
Өглөөний 10:35 минутанд эхэлсэн байцаалт нийт 14 цаг үргэлжилж шөнийн 00:00 цагт дуусчээ.
Байцаалт дуусч, Инчеоны нисэх буудлаас гарч, өмгөөлөгчийнхөө машинд суух гэсэн боловч хэвлэлийнхэн олноор цугларсан байсан учир 30 минут гаралгүй хүлээжээ. 30 минутын дараа машин руугаа малгайгаа доош дарсан байдалтай, нэг ч үг дуугаралгүйгээр хурдхан гэгч нь очин, суусан гэж хэвлэлийнхэн мэдээлж байна.
Цагдаагийн мэдээлснээр “Мөрдөн байцаалтын ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас хилийн хориг тавьсан” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.