• Ж.Оюунтунгалаг:Хүнийг гүтгэж болохгүй гэсэн хуультай улсад амьдарч байгаа гэж итгэж ирсэн ч тийм биш болсон байна

    Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгч  Х.Баттулга зарлиг гарган Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх  нэр бүхий 17 шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Түүнээс хойш дөрвөн сарын хугацаанд АТГ-аас тэдгээр шүүгчдийг  шалгасны эцэст зарим шүүгчийн хэргийг шүүх рүү шилжүүлж, 2 шүүгчийн эрхийг сэргээх тухай мэдээлэл гараад байгаа билээ.  Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ж.Оюунтунгалагтай ярилцлаа. Click To TweetТэрээр тухайн үед  шалгагдаж буй уг асуудалтай холбоогүй гэдгээ илэрхийлэн (ЭНД) хэвлэлийн хурал хийж,  байсан билээ.

    -Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн зургадугаар  сараас  хойш өнөөг хүртэл  ямар үйл явдал  болж өнгөрөв?

    Тухайн үед би энэ асуудалд хамааралгүй учраас хурдан түргэн шалгаж өгнө үү гэсэн агуулгатай мэдэгдэл хийснийг мэдэж байгаа байх.  Өнгөрсөн хугацаанд гэрчээр мэдүүлэг өгсөн. Нууцын баталгаа авсан учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй.

    Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүх бүрэлдэхүүнд  орсон гэдгээр  17 шүүгчийн гэх хэрэгт хамаатуулсан байх.

    Уг нь тэр хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, зөрчилдөөнтэй гэх мэт ноцтой үндэслэл байгаа  учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан буцаасан байдаг. Харин манай магадлалыг хэргийн хоёр тал хоеулаа эсэргүүцэж гомдол гаргасан байна лээ. Click To Tweet  Энэ магадлал нь шүүхийн шийдвэрийн цахим санд, ил тод нээлттэйгээр тавигдсан байгаа.

    -Нэр бүхий хоёр шүүгчийн эрхийг нь сэргээх тухай асуудал яригдаж байна. Хэн гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэрэв та нэг нь байгаад таны эрхийг сэргээвэл  шүүх засаглалд эргээд ажиллах уу?

    -Ажил амьдрал, боловсрол мэдлэг, залуу нас, итгэл үнэмшил, цаг хугацаа гээд бараг өөрт байгаа бүхнээ зориулж ирсэн мэргэжил маань үндсэндээ сүйрчихэж байгаа байхгүй юу. Click To TweetОдоо надад  үнэхээр итгэл алга. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэвлэлээр гарсан мэдээллийн доор яг хувь хүн рүү минь халдан гүтгэж, доромжилсон  сэтгэгдлүүд байсан. Миний итгэл үнэмшил, ажилдаа баримталж ирсэн зарчим зарим нэг хүнд таалагддаггүй байж болох ч хүнийг гүтгэж болохгүй хуультай улс гэж итгэж ирсэн. Click To TweetИнгээд цахим сүлжээнд бичсэн мэдээллийг  баримтжуулж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст  есдүгээр сарын сүүлээр хандаж өргөдөл гаргасан. Гэтэл хохирогчоор дуудаж мэдүүлэг авчихаад  хэрэг, зөрчил биш байна гэсэн мэдэгдэх хуудсыг өнгөрсөн сарын 1-нд үйлдчихээд өөрт минь мэдэгдэлгүй, 24 хоногийн дараа өмгөөлөгчөөр асуулгахад өгч байх жишээтэй.

     Нийгмийн асуудлын талаар иргэдийн бухимдлыг хүлээн зөвшөөрнө, харин шууд нэрийг минь  зааж, хувь хүн рүү нь чиглэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байхад  зөрчил биш байна гээд  цагдаа, прокурорын байгууллага  сууж байх юм.

    Хяналтын прокурорт нь гомдол гаргахлаар зөрчил биш байна гэдгээ л хэлж байна. Хүний нэр төрийг дуртай нь гутаан доромжилж болдог нийгэмд амьдарч байгаагаа мэдэж авлаа. Click To Tweet

    Энэ мэтчилэн олон бодит байдалд нийцэхгүй асуудалтай тулгарч байгаа учраас одоо надад асуудлыг шалгаж дуусаад, нэр төрөө сэргээлгэнэ, үнэн зөвөөр асуудал шийдэгдэх болов уу гэсэн итгэл унтарч эхэлж байна. Гэхдээ  ийм худал, хуурмаг явдалтай хэзээ ч эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Сэргээсэн хойно нь сэргээчихлээ гэж итгэе. Түүний дараа өөрийн амьдрал, итгэл үнэмшлээ яаж авч гарах вэ гэдэг асуудлыг шийднэ. Бодсон зүйлс байгаа   ч одоо олон нийтэд зарлах  цаг үе нь биш гэж бодож байна.

    -Хэдхэн шүүгчээс болоод шүүх засаглал харлаад байна уу эсвэл уг үндсээрээ юм уу?

    Хэдхэн байтугай нэг шүүгч авилга авахад л энэ тогтолцоог ганхуулах, нураах үндэс болдог. Click To TweetӨөрөөр хэлбэл, шүүхийн тогтолцоонд гажуудал үүсгэх, иргэдийн итгэлийг бууруулах гээд маш олон сөрөг үр дагавартай. Шүүх яг л банктай адилхан иргэдийн итгэл дээр үндэслэж үйл ажиллагаа нь явдаг. Мөн шүүгч хүн үргэлж нэр төрөөрөө амьдардаг учраас нэр цэвэр байх ёстой. Click To TweetГэтэл одоо манай улсад юу болж байгааг бид бүхэн харж байна. Нэр төрөө ч бодохгүйгээр хэрэгт холбогдсон эсвэл ойр тойрны хүмүүс нь холбогдуулсан тохиолдол гарч байхад энэ систем өөр өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй болсон. Click To Tweet Аль ч улс оронд шүүхийг гаднаас нь  хууль тогтоох байгууллага, Засгийн газар  нь цэвэрлэнэ гэхээс илүүтэй өөрөө өөрсдийгөө цэвэрлэх ёстой гэж үздэг. Ингэж ч явдаг. Яагаад гэхээр шүүхийн нэр хүнд унах тусам шүүх засаглалд  итгэх иргэдийн итгэл байхгүй болно. Иргэд шүүхээр хамгаалуулахаа болиод нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх аюул гарч ирдэг. Улс орны нийтлэг эрх ашигтай шууд холбоотой  салбар.

    -Өөрсдийгөө цэвэрлэнэ гэхээр яаж цэвэрлэх вэ?

    -Авлига, ямар нэгэн ашиг сонирхол, бүлэглэл сүлжээтэй холбоотой, дарга цэрэг хэн ч байсан, ийм хүмүүсийг шүүгч хүн өөртөө ойртуулахгүй байх ёстой. Click To Tweet Найз минь, дарга минь, багш минь, тэрний дүү, энэний ах эгч, энэ салбарт олон жил ажилласан, тэрний тал, энэний тал, нутаг ус гэсэн  хандлага шүүгч хүнд хэзээ ч байх ёсгүй.  Харамсалтай нь манайд   ийм хандлага байна. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа шударга шүүгчид олон байгаа. Энэ шүүгчид маань тэмцэх ёстой. Мэдээж энгийн иргэн хүнтэй адил гараад жагсаад, дуу хоолойгоо сонсгоод байх боломж нь хуулиараа хязгаартай. Иймд шударга бус байдал, “манай” гэх мэт ялгаварлах үзлийг үл зөвшөөрөх хандлагаар дотроосоо тэмцэх хэрэгтэй. Би энэ зарчмаар өнгөрсөн хугацаанд ажиллахыг хичээж ирсэн боловч бусдад нөлөөтэй байх сонирхолтой хүмүүст таалагдахгүй, тэдний хууль бус ашиг сонирхлыг зөрчөөд байсан байх. Click To Tweet

    – Хэрэгт холбогдсон шүүгчдийг шалгах явцад шүүх нь шүүгчээ хамгаалчих юм биш биз гэсэн хардлага, болгоомж нийгэмд бий болсон байна.Энэ талаар юу хэлмээр байна? 

    -Миний ойлгосноор АТГ-аас прокурор руу шүүхэд шилжүүлэх саналтайгаар явуулсан  байна. Процессийн  үүднээс авч үзвэл прокуророос шүүхэд шилжүүлэх ёстой. Үүний дараа шүүх шийдвэрлэнэ. Хүнийг гэмт хэрэг хийсэн гэм буруутай гэж тогтоодог ганц эрх бүхий газар нь шүүх байдаг. Гэхдээ үүнийг шүүх тогтоохдоо тэр нь шүүгч байна уу, өндөр албан тушаалтан байна уу, баян, ядуу байна уу гэдгээс үл хамааран шийдвэрлэх л ёстой. Click To Tweet Хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх ёстой.

    -Та одоо юу хийж байна вэ?

    – Түдгэлзүүлнэ гэдэг нь албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан гэсэн үг биш. Түр хугацаагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэсэн үг. Энэ хугацаанд шүүгчид тавигдах хязгаарлалтууд байдаг учраас өөр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Зөвхөн багшлах, эрдэм шинжилгээний ажил хийж болно гэж заасан байдаг. Түдгэлзүүлснээс хойш хоёр, гурван их дээд сургуульд иргэний эрх зүй, процессын онолын болон бизнесийн эрх зүйн хичээл зааж байна. Click To Tweet Ганц, хоёр хүний хүсэлтээр эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байна.
    Харин шүүн таслах ажилтай холбоотой нэлээн хүндрэл гарсан. Шүүхийн шийдвэрүүдийг 7-14 хоногт бичгээр гаргадаг, гэтэл 6 сарын 26-ний өмнөх өдрүүдэд хийсэн шүүх  хурлуудын шийдвэрүүд дээр гарын үсэг зурах боломжгүй болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ажлын байранд ирж болохгүй гэж анхааруулсан байхад түдгэлзсэн өдрөөс хойш бичгээр гаргаж буй шийдвэрүүд дээр гарын үсэг зурахыг санал болгох, шахах оролдлого хүртэл ирж байсан. Click To TweetБүрэн эрх нь түдгэлзчихсэн, ажлын байран дээрээ ч очих хориотой байгаа хүн өөрийн боловсруулаагүй, хянаагүй баримт бичиг дээр гарын үсэг зурах нь зохимжгүйгээс гадна хууль зөрчинө гэж үзээд тэр ажиллагаанд оролцоогүй.

    -Шүүгч нарын эрхийг хамгаалах байгууллагууд гэж байгаа. Эдгээр байгууллага өнгөрсөн хугацаанд юу хийв?

    -Хуульчдын холбоо гэдэг байгууллагад шүүгчид  2013 оноос эхлэн өмгөөлөгч, прокурор, бусад хуульчдын хамт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу заавал гишүүнчлэлтэй болсон. Энэ талаар хийсэн зүйл байгаа эсэхийг би мэдэхгүй учраас саяхан болсон Хуульчдын холбооны их хурал дээр нь асуудал тавихад хуульч хүмүүс элдэв мэдэгдэл хийх ёсгүй гэсэн тайлбарыг өгч байна лээ. Click To Tweet Үүнээс гадна Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн болсон Монголын шүүгчдийн холбоо гэж байгууллага бий. Хуулиар заавал гишүүнчлэл тогтоогоогүй ч бүх шүүгчид гишүүн нь болоод сар бүр татвар төлдөг. Уг нь шүүгч хүн өөрөө гараад яриад байхаас илүү Шүүгчдийн холбоо гэх байгууллага дуугармаар байдаг, гэтэл огт дуугарсангүй. Click To Tweet

    Миний санаж байгаагаар манай улсын хэмжээнд байгаа 500 орчим шүүгч  дээрх хоёр холбоонд сар бүр тус тусад нь татвар төлдөг. Олон улсын жишгийг харахад Шүүгчдийн холбоо нь дуу хоолойгоо гаргадаг.
    Дараагийнх нь, шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдлыг хангах үүрэгтэй захиргааны гол чиг үүргийг гүйцэтгэдэг Шүүхийн ерөнхий зөвлөл юм. Энэ байгууллагад гомдол гаргахад АТГ руу хурдан шалгаж өгнө үү гэсэн бичиг л явуулсан байна лээ. Ерөнхийлөгчийн зөвлөхөөс ирсэн гомдлын хариуд ШЕЗрүү эрх  сэргээх асуудлаараа хандахыг зөвлөсөн байсан. Иймэрхүү л байдалтай байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ