
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Тус дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр 13.20 цагийн орчимд “Приус-30” маркийн автомашины жолооч осол гаргаж, замын хажууд явсан охиныг дайрчээ.
Ослын улмаас охин газар дээрээ амиа алдсан бөгөөд цагдаа нар ослын газар ажиллаж байна. Харин жолооч биедээ хөнгөн гэмтэл авсан юм байна. Энэ хэргийг СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Иймд жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.