
–9 мянга орчим хүн шархадсан ба нэг сая гаруй хүн дотоод цагаачид болжээ–
Украины зүүн өмнөд нутагт зэвсэгт мөргөлдөөний улмаас 3.3 мянга гаруй энгийн иргэн амь үрэгдэж, 9 мянга орчим хүн шархаджээ. Энэ тухай НҮБ мэдээлсэн байна.
Түүнчлэн тус байгууллагын мэдээлснээр 1.3 сая хүн дотоод дүрвэгсэд болсон бөгөөд өөр 3,5 сая хүн амд тусламж хэрэгтэй байгаа аж.
“Мөргөлдөөний улмаас 427 км газарт “нэвтрэх эрхийг хаасан” гэж НҮБ нэмж мэдээлжээ.
Украины Донецк, Луганск мужуудад тулаан 2014 оны 4-р сараас эхэлсэн. Тэр жилийн 5-р сард эдгээр бүс нутгуудад санал асуулга явуулсан бөгөөд үүний дараа БНДонецк, БНЛуганск улсуудын тусгаар тогтнолыг тунхагласан юм.
Өөрсдийгөө тунхагласан бүгд найрамдах улсын төлөөлөгчид Украйны армийг өөрсдийн нутаг дэвсгэрээс гаргахыг шаардаж, хариуд нь зэвсэгт бүлэглэлүүдийг бэхжүүлж, зөрчил аажмаар цочмог үед шилжсэн.
2014 оны 9-р сарын эхээр гал зогсоох хэлэлцээр болж, буудаж, дайсагнах үйл ажиллагааны эрч буурч эхэлсэн боловч 2015 оны 1-р сарын дунд үеэс эхлэн фронтын шугамын дагуу дахин идэвхтэй зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн билээ.
Минскийн хэлэлцээр гэж нэрлэгддэг шинэ хэлэлцээр хоёрдугаар сарын 11-12-нд Минск хотноо “Нормандын Дөрвөл” нэрээр болсон. Энэ нь мөргөлдөөний хурц үеийг зогсоосон боловч хоорондын буудалцаан, тулгаралт байнга үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.