ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Шагдарын Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Түвдэндоржийн Жанабазар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Воршиловын Энхболд нарыг томилохоор Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлсэн саналыг тус байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн.

Ерөнхийлөгчөөс таван улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирсэн. Ингээд уг саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар дэмжээд байсан бол өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.