
Москва хотын Улаан талбайд 1941 оны Улаан талбайн парадын 78 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд бэлдэж байна.
1941 оны 11-р сарын 7-нд буюу Октябрийн баяраар Улаан талбайд болсон цэргийн парад нь түүхэн чухал ач холбогдолтой юм. Тэр бол ЗХУ-ын эх орны дайны хамгийн хүнд хэцүү үе байсан бөгөөд нацист Германы арми Москвагийн захад 22 км тулж ирчхээд байв.
ЗХУ-ын Улаан арми Улаан талбайд хийсэн парадын дараа шууд Москва хотын захын дүүрэг рүү хөдөлж, тэргүүн фронт руу очиж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.