• Л.Оюун-Эрдэнэ:ГЕГ-ын дэд дарга болон МИАТ-ийн ажилтан мөрийтэй тоглосон нь тогтоогдсон учир албан тушаалаас нь чөлөөлнө

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

    Хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг.

    Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь нотлогдсон.

    Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон бол МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон.

    Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ