• Дипломат консулын газрын алба хаагчдын хүүхдүүдийн цэцэрлэгийн жилийн төлбөр 5 тэрбумыг 3 тэрбум болгож бууруулжээ

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

     УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

    Дипломат консулын газрын албан хаагчдын хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрт гадаадын их, дээд сургуульд бакалаврын зэрэгтэй сурах хэмжээний төлбөр гаргаад байх юм. Жишээлбэл, Вашингтонд нэг хүүхдэд цэцэрлэгт 18 мянган ам.доллар, Стокольм 18 ам.доллар, Женев 24064 ам.доллар, Нью-Йорк 28.800 ам.доллар гээд нийтдээ 46 байршилд байршуулжээ. Дипломат төлөөлөгчийн газарт  ажиллах хүсэлтэй хүмүүс уралдаад явдаг. Дээрээс нь тухайн орны төрийн албан хаагчдын цалингаар цалинжина. Тэгээд ямар цэцэрлэгт хүүхдүүдийг нь явуулдаг юм. Нийтдээ жилийн хоёр сая гаруй ам.доллар, төгрөгөөр 5 тэрбум төгрөгийг хянаад 3 тэрбум төгрөг болгожээ. Сангийн яам яаж хянаж, яаж судалгаа хийсэн бэ гэв.

    Гадаад хэргийн  сайд Д.Цогтбаатар: 

    Сургалтын системд хамгийн өндөр зардалтай тогтолцоо нь цэцэрлэг байдаг. Их сургуультай харьцуулшгүй үнэтэй. Манай тэнд ажиллаж байгаа хүмүүс тэдний төрийн албан хаагчийн хэмжээнд ойртож очихгүй бага цалинтай. Цэцэрлэгийн хүүхэдтэй хүн гэртээ орхиж болохгүй, төрийн хариуцлага хүлээдэг гэх тайлбарыг өглөө.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ