Агаарын бохирдлоос үүдэн Таж Махалд агаар шүүгч суурилуулжээ

Энэтхэгийн агаарын бохирдол онц аюултай төвшинд хүрсэн учраас,  улсдаа хамгийн их дотоод, гадаадын жуулчдыг татдаг тус түүхэн цогцолборт хувийн агаар шүүгчдийг суурилуулжээ.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлын жагсаалтад багтдаг тус газрыг жилд найман сая орчим хүмүүс зорин ирдэг. Мөн Шинэ Дэли хотоос зүүнд 210 километрийн зайд байрлалтай тус цогцолбор нь Хятадын Цагаан хэрэмийн адил Дэлхийн долоон гайхамшигт тооцогддог билээ.
Албаныхны мэдээлснээр “Тус бүр 1.5 сая метр.куб талбайн агаарыг найман цагийн хугацаанд бүрэн цэвэршүүлэх чадвартай хөдөлгөөнт хоёр ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэгэн хувийн байгууллага суурилуулсан. Одоогоор 10 хоногийн хугацаанд хэрэглэн, турших үедээ явж байна” гэжээ.
Хотын эзэмшилд хэд хэдэн агаар цэвэршүүлэгчид байгаа ч тавих байршлаа хараахан сонгоогүй байгаа аж.
Эх сурвалж: cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ