Н.Мандуул: Үзэсгэлэн яармагийн үеэр ур чадвараа шалгуулаад, тэнцвэл шууд мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” ажлын байрны үзэсгэлэн хоёр дахь жилдээ энэ сарын есний өдөр 12-16:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар болжээ. Өмнө жилийн хөдөлмөрийн үзэслэнгээр нийт 512 залуучууд ажлын ярилцлаганд орсноос, 70 нь ажлын байртай болжээ. Click To Tweet

Энэ жилийн үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж, ГХЯ, ХНХЯ, Нийслэлийн хөдөлмөрийн эрхлэлтийн газар дэмжин оролцож буй.

Үзэсгэлэнгийн үеэр үндэсний хэмжээний 500 гаруй нээлттэй ажлын байр зарлагдахаас гадна 3000 орчим ажлын байрны танилцуулга тараагдах аж. Click To Tweet

“Энэ жилийн үзэсгэлэн яармаг нь зөвхөн гадаадад төгсөж ирсэн бус, ажил хийх, амьдралаа өөднө татая гэсэн бүх хүнд нээлттэй учраас диплом, мэргэжлийн үнэмлэхгүй байсан ч манай үзэсгэлэн яармагт оролцоод, ажилтай болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Мөн энэ удаагийн үзэсгэлэнд ирэгсэд ур чадвараа шалгуулаад, тэнцвэл шууд мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтойгоороо онцлог” гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул онцолж байлаа.

Жишээлбэл, ур чадвар өндөртэй боловч мэргэжлийн үнэмлэхгүй гагнуурчин байвал үзэсгэлэнд оролцон, ур чадвараа шалгуулж, цаг хугацаа алдахгүйгээр мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой юм. 

“Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын тэргүүн А.Хосхүү гадаадад суралцагч оюутнуудын талаар “Жилдээ 10 мянган залуучууд гадаад орныг сурахаар зорьдгоос талаас бага хувь нь эх орондоо ажиллахаар ирдэг. Одоогийн байдлаар 50 мянга гаруй залуучууд суралцаж байна” хэмээн ярилаа.

Н.Мандуул “Гадаадад төгсөж ирсэн бол өндөр цалин авна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Ур чадвар, гүйцэтгэлээс хамаарч цалингийн төвшинг тогтоодог” хэмээв.

Сонирхуулахад, Монгол улсын хамгийн өндөр цалин эрэгтэйчүүдийн хувьд 17 мянга байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд 15.3 мянган төгрөг байдаг байна. Click To Tweet

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ