Япон улс эзэнгүй, хоосон орон сууцнуудаа ганц бие ээжүүдэд өгч байна

Эзэнгүй, хоосон орон сууцыг ганц бие ээжүүдийн гэр болон хувиргадаг сайн үйлсийн байгууллага Японд 2008 оноос хойш хэрэгжиж эхэлжээ.

Little Ones ТББ нь 2008 оноос хойш Токио, Осака, Чиба зэрэг хотуудад нийт 300 ганц бие ээжүүдийг орон сууцтай болгов. Click To Tweet

Эзэнгүй хоцорсон орон сууцыг худалдан авч, төрийн санхүүжилтаар сэргээн засварлаж, улмаар ганц бие ээжүүдэд хөнгөлөлттэй үнээр түрээслэдэг аж.

“Япон улсын хувьд эмэгтэй хүн хүүхэдтэй болчихвол ажил хийнэ гэдэг нь маш хүндрэлтэй.  Нөгөө талаар байрны эзэд нь ганц бие ээжүүдийг санхүүгийн хувьд боломжгүй гэж үздэг учраас түрээсэлдэггүй. Токио хотод амьдарч буй ихэнхи ганц бие ээжүүдийн хувьд ядуурлын шугамаас доогуур амьдарч байна” гэж тус байгууллагын гүйцэтгэх захирал Кунихиса Кояама хэлжээ.

Үнэхээр Япон улс нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улсын нэгд зүй ёсоор тооцогдох ч ганц бие ээжүүдийн хувьд хөдөлмөр эрхлэх, амьдралаа авч явах тийм ч таатай газар биш аж. Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 1992-2016 онуудын хооронд ганц бие ээжүүдийн тоо 50 хувиар нэмэгджээ. Click To Tweet 2016 оны байдлаар Япон улсад нийт 712 мянган ганц бие ээжүүд амьдарч байна.

Харин эсрэгээрээ хүн амынх нь дийлэнх хувийг ахмад настан эзлэх болсон тус улсын хувьд есөн сая гаруй орон сууц эзэнгүй хоцорчээ.

2033 он гэхэд Япон дахь орон сууцны гурваны нэг нь эзэнгүй, хоосон үлдэнэ гэсэн тооцоо бий.

Эх сурвалж: wordlforum

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ