• Монголоос ирсэн саарал чоно нэг жилд 7247 км замыг туулж рекорд тогтоожээ

    Байгаль судлаачид амьтдын нэг жилийн хугацаанд туулж чадсан хамгийн хол зайг тэмдэглэжээ. Явсан километрээр дээд амжилтыг 7247 км явсан саарал чоно тогтоосон байна.

    Энэ тухай Nature-д бичихдээ олон улсын хөхтөн амьтдын хөдөлгөөн судлаачидтай хамтран ажиллаж байсан Аляскийн биологич Кайл Жолигийн хийсэн судалгааг иш татжээ.

    Биологчид туршилтын үр дүнгийн талаар мэдэхээсээ өмнө цаа бугыг рекордыг авна гэж таамаглаж байсан боловч Монголоос авч ирсэн саарал чоно үнэмлэхүй аварга болжээ. Түүнийг Алескаас Хойд туйл чиглэлд явуудж туршсан аж.

    Долдугаар сард The ​​Guardian сонинд бичсэнээр Норвегийн эрдэмтдийн хийсэн туршилтын нэг хэсэг болох Арктикийн үнэг нь Норвегиас Канад руу 76 хоногийн, 3.5 мянган км замыг туулж хүрсэн тухай өгүүлжээ.

    Хиймэл дагуул дамжуулагч төхөөрөмжөөр тоноглогдсон уг амьтан 2018 оны 3-р сарын 26-нд Свалбард арал дээрээс аялж эхэлсэн байна. Тэнгисийн мөсөн дээр 21 хоног өнгөрсний дараа тэрээр Гренландын эрэгт хүрч, 76 хоногийн дараа тэрээр Канадын Эллесмер арал дээр аль хэдийн хүрчээ. Ийнхүү уг үнэг өдөрт 46 км-ээс илүү замыг туулсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ